Шууд Chart

Нэгдсэн эмнэлгийн замыг өргөтгөн засварлаж байна

2019-10-10 12:08:23

Иргэдээс ирсэн хүсэлтийг үндэслэн Дархан-Уул аймгийн удирдлагууд “Дархан Азза” ТӨХК-д 1972 онд ашиглалтад орсон Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн замыг өргөтгөх саналыг тавьжээ.

Саналыг тус компани хүлээн авч Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өнгөрсөн сараас эхлэн 425 метр урттай замыг өргөсгөж эхэлсэн байна. Өчигдрийн байдлаар тус ажлын гүйцэтгэл 80 хувьтай байгаа бөгөөд цаг агаарын байдлаас шалтгаалан хучилтаа хийх төлөвлөгөөтэй байгаа аж.

Энэхүү ажилд нийтдээ 160 орчим сая төгрөг зарцуулагджээ. Нийт 75 орчим сая төгрөгийн материалыг “Цахим бар инженеринг” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өгчээ. Дархан хотынхоо өдрөөс өмнө тус ажлаа бүрэн дуусгахаар тэд ажиллаж байна. 

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ


Нэгдсэн эмнэлгийн замыг өргөтгөн засварлаж байна  
Үзсэн: 171 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй