Шууд Chart

Иргэн бүр анхны тусламж үзүүлэх чадвар эзэмших хэрэгтэй

2019-10-10 12:46:30

Иргэн бүр анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэнээр амь нас, эрүүл мэндээрээ хохирох эрсдэл, осол гэмтлийн тохиолдол буурна. Өнөөдөр “Ажлын байранд анхны тусламж үзүүлэх нь” сэдэвт холимог сургалтын хөтөлбөр нээлтээ хийлээ.

Манай улсад ажлын байран дахь анхны тусламжийг аюулгүй, зөв үзүүлэх нь нэн түрүүний тулгамдсан асуудал болоод байна. Тиймээс “Ажлын байранд анхны тусламж үзүүлэх нь” цахим хичээл явуулахаар болжээ. Ингэснээр алслагдсан орон нутаг, аж ахуйн бүх нэгж байгууллагуудад анхны тусламж хэрхэн үзүүлэх зайн сургалт явуулах боломж бүрдэж байна.

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны газрын дарга н.Батхүүгийн яриаг сонсгоё.

Цахим сургалт нэвтэрснээр үйлдвэрүүдэд зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахад чухал нөлөө үзүүлнэ гэдгийг мэргэжилтнүүд хэллээ.  


Иргэн бүр анхны тусламж үзүүлэх чадвар эзэмших хэрэгтэй   
Үзсэн: 162 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй