Шууд Chart

Сурлага, спортоор манлайлан суралцсан алба хаагчид шагнууллаа

2019-10-10 13:33:07

Онцгой байдлын байгууллагаас ОХУ-ын Гал эсэргүүцэх албаны академид суралцаж байгаа алба хаагчид 2018-2019 оны хичээлийн жилийн үр дүнгийн хурлаа хийлээ.

Гал эсэргүүцэх албаны академид нийт 24 алба хаагч суралцаж байгаа бөгөөд өнгөрсөн жил мэргэжлийн чиглэлээр 20,000 үгтэй толь бичгийг монгол-орос-англи хэл дээр боловсруулан хэвлүүлсэн байна.

Харин энэ хичээлийн жилд Иргэний хамгаалалтын академид суралцаж байгаа алба хаагчид мэргэжлийн чиглэлээр толь бичиг боловсруулахаар ажиллаж байгаа юм.

Хурлын үеэр сурлага, спортоор бусдыгаа манлайлан суралцсан V курсын сонсогч, дэд ахлагч Б.Дөлгөөн, III курсын сонсогч, ахлагч Б.Ариунбат, дэд ахлагч Э.Доржсумъяа нарыг ОХУ-н Гал эсэргүүцэх албаны Академийн захирлын “Жуух бичиг”-ээр шагналаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сурлага, спортоор манлайлан суралцсан алба хаагчид шагнууллаа  
Үзсэн: 149 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй