Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 11 хэм хүйтэн

2019-10-10 14:45:17

Малчид, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн төв хэсгээр ялимгүй хур тунадас орж, ихэнх нутгаар хүйтэн, салхи шуургатай байна.

2019 оны 10 дугаар сарын 10-ны 20 цагаас 10 дугаар сарын 11-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хангайн уулархаг нутгаар бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруунаас секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр  шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутгаар, өдөртөө нутгийн зүүн өмнөд хэсгээр хэсгээр ялимгүй хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 8-13 хэм, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн,  өдөртөө бүх нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 7-9 хэм хүйтэн, өдөртөө 2-4 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Нутгийн хойд хэсгээр үүлшиж, бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан, нутгийн хойд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 13-15 хэм, бусад хэсгээр 9-11 хэм хүйтэн, өдөртөө 1-3 хэм дулаан байна.

2019 оны 10 дугаар сарын 12-ноос 10 дугаар сарын 16-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

12-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ялимгүй хур тунадас, уулаараа цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 12-нд говь, тал, хээрийн нутгаар, 13-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр хүртэл ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө  9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна. 14-нд нутгийн баруун хагаст, 15-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна. 


Улаанбаатарт шөнөдөө 11 хэм хүйтэн  
Үзсэн: 325 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй