Шууд Chart

Томуугийн эсрэг вакциныг ямар тохиолдолд хийхгүй вэ

2019-10-10 14:51:35

Улирлын томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулах ажлыг Өрхийн эрүүл мэндийн төв болон дүүргийн Эрүүл мэндийн төв, нийслэлийн цэцэрлэгүүдэд зохион байгуулж байна. Тэгвэл тус вакциныг ямар тохиолдолд хийхгүй вэ. Дараах мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.

ЭСРЭГ ЗААЛТ:

✅ Өндөг, тахианы мах, тахианы гаралтай бүтээгдэхүүнд болон вакцины найрлаганд орсон аль нэг бодист мэдрэг

✅ Өмнө вакцин хийлгэсний дараа харшлын урвал болон анафилаксийн урвал илэрч байсан

✅ Халдварт өвчнөөр өвдөөд нэг сар болоогүй

✅ Товлолын болон бусад вакцин /менингит, хепатит В/-д хамрагдаад нэг сар болоогүй

✅ Сайн дурын үндсэн дээр ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалт болон хувийн хэвшлийн байгууллагаар улирлын томуугийн эсрэг вакцинд хамрагдсан

✅ Эцэг эх, асран хамгаалагч нь вакцин хийлгэхээс татгалзсан хүүхэд

✅ Сүүлийн нэг жилийн хугацаанд таталт өгсөн

✅ Уналт, таталтын эсрэг эм болон дархлаа дарангуйлах эм хэрэглэдэг гэх мэт.


Томуугийн эсрэг вакциныг ямар тохиолдолд хийхгүй вэ   
Үзсэн: 2439 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй