Шууд Chart

Ирвэс хамгаалах олон улсын өдөрт зориулсан хүүхдийн наадам болно

2019-10-10 16:01:24

Үүний 500-700 нь Алтай-Соёны бүс нутагт амьдардаг.  Өдөр ирэх тусам ховордож буй энэ амьтныг хамгаалахаар Төв Азийн цоохор ирвэстэй 12 орон Бишкект болсон олон улсын форумын хуралдаанаар санал нэгдэж, жил бүрийн аравдугаар сарын 23-ныг “Цоохор ирвэс хамгаалах олон улсын өдөр” болгон тунхагласан юм.

Тэгвэл Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас энэ өдрийг зургаа дахь жилдээ тэмдэглэх гэж байна. Түүнчлэн Цоохор ирвэс хамгаалах олон улсын өдөрт зориулсан хүүхдийн наадам энэ сарын 21-нд Говь-Алтай аймагт болно. Тус наадамд Говь-Алтай, Ховд, Увс, Баян-Өлгий, Өмнөговь аймгийн болон ОХУ-ын хүүхдүүд оролцох аж.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Ирвэс хамгаалах олон улсын өдөрт зориулсан хүүхдийн наадам болно  
Үзсэн: 469 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй