Шууд Chart

“Харанга” хамтлагийн "Замд гаръя" реалити шоу өнөөдрөөс үзэгчдэд хүрнэ

2019-10-10 16:19:41

Монголын рок поп ертөнцийн амьд домог “Харанга” хамтлагийн 30 жилийн ой энэ жил тохиож буй.

Тэд энэ сарын 19-нд "Замд гаръя" тоглолтоо “Буянт-Ухаа” спорт цогцолборт хийхээр товлоод байгаа билээ.

Тэгвэл өнөөдрөөс эхлэн үдэш бүрийн 23:00 цагт "Замд гаръя" реалити шоу "Боловсрол суваг" телевизээр үзэгчдэд хүрэх гэнэ.

Түүнчлэн тэд түүхээ өгүүлэх баримтат нэвтрүүлэг, реалити нэвтрүүлэг хүргэхээс гадна “VOLUME 1” пянз гаргахаар болжээ.

“Харанга”-чууд тоглолтдоо шилдэг хамтлаг дуучид болох “Хурд”, “Нисванис”, “Madness”, “Fire”, “The lеmons”, “A sound”, “Rec on” хамтлаг, гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, Т.Ариунаа, Б.Сарантуяа, “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун, гитарчин Д.Өлзий-Орших, дуучин С.Наран, Б.Чойжоо, альтернатив Х.Отгончимэг, “Киви”-гийн Д.Уламбаяр, Реппер Big Gee  нарыг оролцуулах юм байна.

Тоглолтын тасалбар суудлын байршлаасаа хамаарч 30-60 мянган төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдах аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Харанга” хамтлагийн "Замд гаръя" реалити шоу өнөөдрөөс үзэгчдэд хүрнэ   
Үзсэн: 488 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй