Шууд Chart

Саудын Арабын хааны бие хамгаалагч учир битүүлэг байдлаар амиа алджээ

2019-10-10 16:28:08

Саудын Арабын хааны бие хамгаалагч учир битүүлэг байдлаар бусдын гарт амиа алдсан нь олны анхаарлыг татаад байна. Саудын Арабын хаан Салманы бие хамгаалагч Абдул-Азиз А́ль Фагхам энэ оны есдүгээр сарын 28-нд найзынхаа гарт амиа алдсан байна. Тэрбээр найзындаа очоод маргалджээ. Маргааны үеэр найз нь гарч, гаднаас буутай орж ирээд түүнийг буудаж хөнөөсөн аж. Уг нь Саудын Араб улсад галт зэвсгийн хэрэг бараг гардаггүй. Учир нь лалын шашны хатуу хуулиар хүний аминд хүрсэн, хар тамхи хэрэглэсэн этгээдүүд цаазын ял авдаг байна.

Одоо энэ хэргийн талаарх мэдээлэл, сэтгэгдэл нийгмийн сүлжээнд давалгаалж, Саудын Арабын хааны гэр бүлийнхнээс ч бие хамгаалагчийн гэрт очиж эмгэнэл илэрхийлжээ. Тэр дундаа угсаа залгамжлах хунтайж байсан Мухаммед бин Наиф бие хамгаалагч А́ль Фагхамын гэрт очиж эмгэнэл илэрхийлснийг хэвлэлүүд онцлон мэдээлж байна.

Учир нь Саудын Арабын эзэн хааны гэр бүлд ажиллаж байсан болоод бусад эх сурвалжуудын мэдээллээр “Салманы бие хамгаалагч А́ль Фагхам, хааны гэр бүл дотор Мухамедийн бодлого, үйл ажиллагааг эсэргүүцдэг бусад гишүүдэд Салман хааны хүү Мухаммед бин Салмантай холбоотой мэдээллийг дамжуулдаг байсан байж болзошгүй” зэрэг таамаглалууд байна.

Нөгөө талаар Абдулла бин А́ль Саудыг хаан байх үеэс хааны гэр бүлийнхэнтэй ойр байсан бие хамгаалагчийн үхэл гэнэтийн бөгөөд ямар ч ойлгомжгүй зүйл болсон гэх тайлбар ч байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Саудын Арабын хааны бие хамгаалагч учир битүүлэг байдлаар амиа алджээ   
Үзсэн: 180 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй