Шууд Chart

Франц улс шар буурцаг ихээр тариалж байна

2019-10-10 16:38:05

Амазоны ширэнгэн ойг устгахыг эсэргүүцэн Франц улс шар буурцаг ихээр тариалж байна. "Бразил гэх мэт улсуудаас шар буурцагны импорт хийн хараат байхын оронд Европын хөрсөнд шар буурцаг тариалах нь Амазоны ширэнгэн ойг үгүй хийж байгаагийн эсрэг тэмцэхэд тусална" хэмээн Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон хэлсэн байна.

2010-2017 оны хооронд Франц улсад шар буурцаг тариалсан талбайн хэмжээ гурав дахин нэмэгдэж, тариалалт улам нэмэгдсээр байгаа аж. Сүүлийн жилүүдэд ялангуяа өнгөрөгч зун Амазоны ширэнгэн ойд түймэр ихээр гарах болсон нь Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Бразилын Ерөнхийлөгч Жайр Болсонару нарын маргааны гол сэдэв болсон.

Энэ асуудалтай холбоотойгоор Эммануэль Макрон Европын улсуудыг шар буурцагны төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр бие даан, хараат бус болохыг уриалсан байна. Гэвч Европын улсуудын энэ төрлийн хэрэгцээг бүтэн хангахын тулд 15 сая га газарт тариалалт хийх хэрэгтэй. Энэ нь Австрали, Бельги, Словени улсуудыг нэгтгэсэн хэмжээний газар нутагтай тэнцэнэ гэж хэвлэлд бичсэн байна.

Европын улсууд жил бүр 33 сая тонн шар буурцгийг гол төлөв АНУ, Бразилаас импортлодог байна. Франц улсад аж ахуй эрхлэгчид малаа шар буурцагны холимог бүхий өвсөөр тэжээдэг байна.  

Нийтэлсэн: Mонголын радио

Франц улс шар буурцаг ихээр тариалж байна  
Үзсэн: 216 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй