Шууд Chart

Өвлийн олимпийн 24 дэх удаагийн наадам хоёрдугаар сарын 4-20-нд болно

2019-10-10 16:41:35

Өвлийн олимпийн 24 дэх удаагийн наадам урд хөршийн нийслэл Бээжин хотноо 2022 оны хоёрдугаар сарын 4-20-нд болно. Уг наадамд 95 орны 3000 гаруй тамирчин спортын  долоон төрөлд 109 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Ийн Бээжин өвлийн болон зуны олимпын наадам зохион байгуулсан дэлхийн анхны хот болох аж.

Тэгвэл талаар CCTV мэдээллээ. Энэхүү тусгай зөвшөөрөлтэй бараанд бичгийн хэрэгсэл, хувцас, энгэрийн тэмдэг, түлхүүрийн оосор, хөргөгчний наалт, гар урлалын бүтээл, үнэт металл зэрэг 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн багтаж байгаа аж.

Сонирхуулахад, “Бээжин-2022” өвлийн олимпийн зохион байгуулалтад 39 мянган сайн дурынхан ажиллах аж. Үүнээс олимпийн наадамд 27 мянга, паралимпийн наадмын зохион байгуулалтад 12 мянган сайн дурынхан ажиллах юм байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Өвлийн олимпийн 24 дэх удаагийн наадам хоёрдугаар сарын 4-20-нд болно  
Үзсэн: 111 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй