Шууд Chart

Монгол, Японы хөлбөмбөгийн холбоод, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ

2019-10-11 09:25:43

2022 оны ДАШТ, 2023 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатны “F” хэсэгт учраа таарсан Япон, Монголын шигшээ багийн тоглолт өчигдөр “Сайтама-2002” цэнгэлдэх хүрээлэнд болж, 6:0-ийн харьцаагаар Япончууд  илүүрхэв.

Үүний өмнө Япон, Монголын хөлбөмбөгийн холбооны удирдлагууд 2015 оноос эхлэлтэй хамтын үйл ажиллагааны санамж бичгээ үргэлжлүүлэхээр гэрээнд гарын үсэг зурлаа.

2015 оны есдүгээр  сард байгуулсан хамтын ажиллагааны санамж бичигт эмэгтэйчүүдийн хөлбөмбөгт туслалцаа авч, эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагчийг урьж ажиллуулах талаар тусгагдаж, амжилттай биелэгдсэн билээ. Тэгвэл тус санамж бичгийн хугацаа энэ хүрээд дууссан тул тохирсон хугацаандаа гэрээг дахин сунгаж буй нь энэ юм.

Санамж бичиг зурах үйл ажиллагаанд Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар, зөвлөлийн гишүүд болох Б.Батзаяа, М.Болд, ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир нар оролцов.

Мөн үүнд шигшээ багийн бэлтгэл сургуулилт хийх, шүүгчдийн туршлага солилцох, спорт анагаах ухааны чиглэлээр хамтран ажиллах талаар нэмэлтээр тусгагдлаа.

Япон, Монголын түүхэн тоглолтыг үзэж, үндэсний шигшээ багаа дэмжих хөгжөөн дэмжигчдийн үйл ажиллагааг зохион байгуулсан Япон дахь элчин сайд Д.Батжаргал санамж бичиг байгуулах уулзалтад хамт оролцов.

 

 



















Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол, Японы хөлбөмбөгийн холбоод, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ  
Үзсэн: 244 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй