Шууд Chart

Ил задгай худалдаанаас татгалзъя

2019-10-11 10:03:48

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 70128012 дугаарын утсанд иргэн Д.М-aaс ирүүлсэн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, УИД-ийн урд хөгцөрсөн самар зарж байна. Шалгаж, арга хэмжээ авч өгнө үү? гэх гомдол, мэдээллийн дагуу хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар иргэн Б нь гарал үүсэл тодорхойгүй, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангахгүй хүнсний бүтээгдэхүүн, самар зэргийг худалдан борлуулж байсан, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч харьяалах нутаг дэвсгэр дэх хүнсний хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагад хууль ёсны дагуу мэдээлж, зөвшөөрөл аваагүй үйлдлийг илрүүлж, илэрсэн зөрчилд Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтын дагуу шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.

 

 


Ил задгай худалдаанаас татгалзъя  
Үзсэн: 482 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй