Шууд Chart

Японд хар салхины улмаас онгоцны нислэгүүд цуцлагдлаа

2019-10-11 16:45:56

Хагибис гэж нэрлээд байгаа маш хүчтэй хар салхи Японы зарим бүс нутгийг энэ амралтын өдрүүдэд дайрахаар байгаа юм. Үүнээс үүдэн Японы томоохон агаарын тээврийн компаниуд нислэгээ цуцлаад байна.  

Хагибис гэх хар салхины Японы зүүн бүс нутгийг дайрах төдийгүй Токио хот багтаад байгаа юм. Японы албаныхан хар салхи дайран өнгөрөх бүс нутгийг иргэдийг энэ байгалийн гамшигт үзэгдэлд бэлтгэлтэй байхыг сэрэмжлүүллээ. Хагибис хар салхины үеэр хүчтэй шуурга болж, мөн ширүүн бороо орохоор байна. Японы зүүн бүсийн газар нутаг ирэх бямба болон ням гарагт хар салхинд  ийнхүү өртөх төлөвтэй байна. Мөн энэ байгалийн онц үзэгдлийн үеэр үер болон хөрсний гулгалт бий болж магадгүйг анхаарууллаа. 

Японы метрон шугамууд хаагдаж болзошгүй байгаа бол зарим авиа компаниуд ирэх амралтын өдрүүд хийх байсан нислэгээ цуцалжээ. All Nippon Airways компани л гэхэд Наритагийн болон Ханедагийн онгоцны буудлаас хөөрөх болон буух бүх нислэгээ цуцалсан байна.

Мөн хар салхины үеэр гадаадад иргэд тусламж дэмжлэг үзүүлэх зорилгоор олон улсын хэл дээрх утасны дуудлага, үйлчилгээ 24 цагийн турш явагдана гэдгийг Японы Үндэсний Жуулчлалын байгууллагаас мэдээлжээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японд хар салхины улмаас онгоцны нислэгүүд цуцлагдлаа  
Үзсэн: 1269 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Ундармал [127.0.0.xxx] 2019-10-23 20:03
Хэн сурвалжилсан бэ?
Зочин [127.0.0.xxx] 2019-10-15 00:47
Амьд Бурхан минь Японы ард түмнийг ивээл нигүүсэл дээ багтаагаач.Амен

Бидэнтэй нэгдээрэй