Шууд Chart

Караокед гал гарч нэг хүн нас барж, 20 гаруй хүн бэртжээ

2019-10-12 11:10:19

Өчигдөр буюу 2019 оны 10 сарын 11-ний шөнө 23:00 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун Урт сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Эрдэнэ Шарга" караокед гал гарсны улмаас нэг хүн нас барж, 20 гаруй хүн их, бага хэмжээгээр түлэгдсэн болон угаартсан байдалтайгаар эмнэлэгт хүргэгджээ.

Эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсээс долоон хүний биеийн байдал хүнд байгаа учир нисдэг тэргээр Улаанбаатар хот руу тээвэрлэхээр бэлтгэж байна. Одоогоор галын нөхцөл шалтгааныг тогтоохоор мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна.

Монголын мэдээ сувгийн Сүхбаатар аймаг дахь сурвалжлагч: Т.Одончимэг

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Караокед гал гарч нэг хүн нас барж, 20 гаруй хүн бэртжээ  
Үзсэн: 1487 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй