Шууд Chart

Ираны газрын тос тээвэрлэгч онгоц халдлагад өртжээ

2019-10-12 11:19:49

Өчигдөр Улаан Тэнгист Саудын Арабын булангийн ойролцоо явсан Ираны газрын тос тээвэрлэгч онгоц руу халдсан тухай Ираны төв хэвлэл мэдээлж байна. Газрын тос тээвэрлэгч онгоц руу хоёр удаа пуужингаар харвасны улмаас газрын тосны хадгалагч сав цоорч, тэнгист газрын тос алдагдсан байна. Гэхдээ шуурхай ажилласны дүнд газрын тос далайд алдагдахыг зогсоосон тухай мэдээлж байна.

Мөн энэ халдлагыг террорист ажиллагаа гэж Ираны засгийн газар үзэж байгаа юм байна. Халдлага Саудын Арабын Жидда боомтоос 60-милийн зайнаас иржээ. Халдлагад тээвэрлэгч онгоцны багийн гишүүд өртөөгүй юм байна. Газрын тос тээвэрлэгч нь хамгийн их том хэмжээтэй, нэг сая баррель газрын тос тээвэрлэж явжээ. Энэ нь сүүлийн зургаан сарын хугацаанд Ираны газрын тос тээвэрлэгч халдлагад өртсөн гурав дахь тохиолдол юм байна.

Одоогоор хаанаас хэн халдлага үйлдсэнийг тогтоохоор Ираны мэргэжилтний баг ажиллаж байгаа тухай төв телевиз нь мэдээлжээ. Мөн одоогийн байдлаар Халдлагыг үйлдсэн гэж хэн нэгэн өөртөө хариуцлага хүлээгээгүй байна. Өнгөрсөн 9-р сарын дундуур Саудын Арабын газрын тосны тээвэрлэгч мөн л халдлагад өртсөн, үүнд АНУ Ираныг буруутгасан, гэхдээ Иран уг халдлагыг үйлдээгүй гэдгээ илэрхийлсэн, ер нь Ойрх Дорнодын бүсэд газрын тосны байгууламж, тээвэрлэгч рүү халдах тохиолдол сүүлийн үед нэмэгдсэн нь энэ бүс нутгийн улс төр эдийн засгийн байдалд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй, дэлхийн газрын тосны зах зээлд сөрөг нөлөө үзүүлж магадгүй байна гэж шинжээчид онцолж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ираны газрын тос тээвэрлэгч онгоц халдлагад өртжээ  
Үзсэн: 587 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-10-13 08:47
америкуудын хийж байгаа ажил
Зочин [127.0.0.xxx] 2019-10-12 13:03
энэ одоо ямар утгагүй юм бичдэг новш бэ иран улс өөриинхөө онгоцыг устагсан болж байнаа даа

Бидэнтэй нэгдээрэй