Шууд Chart

Хүн бүхэнд цэвэр агаар, мод бүхэнд ус

2019-10-13 09:23:39

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу 2010 оноос эхлэн жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан.

Энэ жилийн намрын мод тарилт “Хүн бүхэнд цэвэр агаар, мод бүхэнд ус” уриан дор зохион байгуулагдаж буйтай холбогдуулан Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд өчигдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа.

“Хүн бүхэнд цэвэр агаар, Мод бүхэнд ус” уриатай намрын мод тариалтын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн Б.Жавхлан болон УИХ-ын Тамгын газрын ажилтнууд, нийслэлийн төр, захиргаа, аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан албан хаагчид, иргэд оролцож, есөн зүйлийн 1500 орчим мод, сөөг тарилаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Хүн бүхэнд цэвэр агаар, мод бүхэнд ус  
Үзсэн: 154 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй