Шууд Chart

Абэ Шинзо: Японы Засгийн газар бүх хүчээ дайчлан ажиллаж байна

2019-10-13 11:29:58

Номхон далайд он гараад бүрэлдсэн 19 дэх хуй салхи "Хагибис" тайфун Япон улсыг дайраад байна. "Хагибис" тайфуныг он гарсаар Японы арлыг дайрч буй хамгийн хүчтэй шуурга гэж тодотгоод байгаа. Сүүлийн хагас зуун жил дэх хамгийн хүчтэй салхи ч гэж тодорхойлж байна. 1958 онд арлын улсын 1200 хүний амийг авч одсон "Ида" тайфунтай ч зүйрлэж байгаа юм.  

Японы Засгийн газраас дөнгөж сая хар салхины талаар олон нийтэд цаг үеийн мэдээлэл өглөө. Одоогийн байдлаар нийт 9 хүн нас барж, 15 хүн ор сураггүй болоод байна. 

Усанд автсан газар Онцгой байдлын сайд, Батлан хамгаалахын сайд нар томилогдон ажиллаж байгаа бөгөөд цэрэг цагдаа, гал унтраах алба гээд нийт 27000 хүн үерийн голомтод ажиллаж байна.

Өнөөдөр 11:30 минутын үеийн мэдээллээр: 
Ибаракид-25400
Точиги-3300
Гүнма-2400
Сайтама-1300
Чиба-101900
Токио-2500
Канагава-39600
Яманаши-2700
Шизоака-15800 айл өрх, албан газрын цахилгаан тасарсан байна.

Японы Ерөнхий сайд Абэ Шинзо “Японы Засгийн газар хар салхинаас үүдсэн цахилгааны тасралт, усны хүрэлцээ, зам тээврийн асуудлыг яаралтай хэвэнд нь оруулахын төлөө бүх хүчээ дайчлан ажиллаж байна“ гэж мэдээллээ. 


Абэ Шинзо: Японы Засгийн газар бүх хүчээ дайчлан ажиллаж байна  
Үзсэн: 1455 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-10-14 11:03
Сүхбаатар аймгийг япончуудад 100 жилээр түрээслүүлчихье
Зочин [127.0.0.xxx] 2019-10-14 08:50
Японы ард түмэнд ийм хүнд нөхцөлд туслах ажил ЗГ зохион байгуулаасай билээ. Япончуудад 100 жилээр зэлүүд газар нутгаасаа түрээслүүлбэл хот босгож, зам харилцааг хөгжүүлж, амьдралыг цэцэглүүлнэдээ
Зочин [127.0.0.xxx] 2019-10-13 22:22
mongoliin xed xeden aimagiig zugeer l ugchix ted saixan bolgood ugnuu busad gadaad dotoodiin xulgaichuud yuch chadaxgui
Зочин [127.0.0.xxx] 2019-10-13 16:53
Хөдөлмөрч тэсвэр тэвчээртэй, зоригтой хамтая Японы ард түмнийг магтан бахдууштай.
Иргэн [127.0.0.xxx] 2019-10-13 16:52
Харамсалтай юм. Гэхдээ энэ ард түмэн хөдөлмөрч, шударга болохоор энэ гай зовлонг хамтын хүчээр давж чаднаа. Хүний амь л бүү үрэгдэг
Зочин [127.0.0.xxx] 2019-10-13 13:26
харинээ ийм хүнд цагт эмгэнэл илэрхийлж дэмжилэг тусламж бага ч болов үзүүлж хүн хүч илгээе гэж дуугармаар юм даа,,,Энхтүвшин шадар юу бодож суугаа бол,,,.
Зочин [127.0.0.xxx] 2019-10-13 12:45
Manai ard tvmen gandiuiin ajil zohoij Japanii ard tvmend baga ch bolou ydaj setgel zvin demjlegch bolou vzvvleh ajil hiihgvim boluu

Бидэнтэй нэгдээрэй