Шууд Chart

Сүүжний ясыг гэрт хонуулдаггүйн учир

2019-10-13 12:00:31

Эрт урьд цагт нэг бадарчин эзгүй говийг туулж явжээ. Орой болоход айл таарсангүй. “Хээр хонох болох нь” гэж бодож явтал нэлээд хол газар гэр шиг цагаан юм харагджээ. Бадарчин ихэд баярлаж айлд очиж хонохоор алхаагаа түргэтгэн явсаар очтол гэр биш өгөршсөн сүүжний яс байж гэнэ. Нэгэнт гэгээ тасарч байсан тул аргагүй тэндээ хонов. Шөнө нойрон дунд нь ганц нүдтэй чөтгөртэй зодолдоод болохоо байхаар нь бадарчин уурлаж “Энэ муу чөтгөр ямар хаашаа юм? хүнийг зүгээр байлгахгүй” гээд … аманд нь атга хөмүүл чихсэн чинь,

– Яасан гашуун юм гэж хашгирч байна гэж шөнөжин зүүдлээд хоножээ. Маргааш өглөө нь бадарчин үүргээ үүрээд нэлээд хол яваад өчигдөр шөнийн чөтгөртэй ноцолдсон нь санаанд орж, дагаж яваагүй байгаа гэж бодоод,
– Одоо яаж байна гэж асуусан чинь,

– Гашуун байна гэж чөтгөр хариулав. Энэ муу чөтгөр надаас салахгүй юм байна гэж бодоод амандаа ном уншиж баахан явж байгаад,
– Одоо яаж байна гэж асуухад,
– Гашуун байна гэж. Бадарчин чөтгөрөөс хурдан салах гэж нэг живаа ном уншсан боловч чөтгөр туж дагаад салж өгсөнгүй. Мөн тэгж явсаар орой болоход нэг айлд хүрч ирэв. Бадарчин тэр айлд бууж, хоол унд идэж уугаад унтахаар хэвтэв. Тэгээд нөгөө чөтгөр одоо нэг салсан байлгүй гэж бодоод,

– Одоо яаж байна гэж асуутал,
– Гашуун байна гэж орон дотор нь дуугарав. Бадарчин чөтгөрөөс яаж нэг салъя даа гэж бодож байснаа гэнэт нэг арга олж,
Чөтгөрөөс салсан нь

– Чи унтаж бай. Би гарч шээчихээд ирье гэж хэлчихээд гарч явав. Бадарчин айлын гадна гараад, – Одоо яаж байна гэж асуусанд юу ч дуугарсангүй. Бадарчин баярлаж тэр чигтээ цаашаа алхав. Өглөө нь айлын хүмүүс босч цай ундаа уугаад, бадарчинг босохгүй болохоор нь “Энэ бадарчны бие нь өвдсөн юм биш биз” гэж ярилцаад хөнжлийг нь сөхөөд хартал өгөршсөн сүүжний яс хэвтэж байжээ. Гэрийн эзэд цочин сандарч,

– Өчигдрийн ирсэн бадарчин чинь чөтгөр байсан байжээ гэж хэлэлцээд өгөршсөн сүүжний ясыг галд хийж түлсэн чинь,
– Гашуун байна. Гашуун байна гэж хашгирсаар түлэгдэж үнс болсон гэдэг. Монголчууд идсэн малынхаа сүүжний ясыг гэрт хонуулдаггүй нь ийм учиртай юм гэнэ.


Сүүжний ясыг гэрт хонуулдаггүйн учир  
Үзсэн: 17639 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
zochin [127.0.0.xxx] 2019-10-14 17:22
бид туйлшрах хэрэггүй. яг үнэндээ энэ аман зохиол шүү дээ. гэхдээ монгол ёс заншил сайхан. шашин ч гэсэн өв соёл шүү. хүний хатаасан толгой хүртэл шүтдэг улс байсан л байдаг. шашин шүтэхгүй бол ер нь хүн гэхэд хэцүү
үл итгэгч [127.0.0.xxx] 2019-10-14 08:28
Казакууд сүүжний ясыг далны яс шиг хүндтгэдэг гэж сонссын бна
Ted [127.0.0.xxx] 2019-10-14 01:01
Buddadiiin shashind orhoos omno gertee honuuldag baij gej oilgoj bolohuu? Hehehe eswel ene ywdalaas omno ch ymu
Эгшиглэн [127.0.0.xxx] 2019-10-13 22:22
Миний бодол өрөвдөлтэй
Eegi [127.0.0.xxx] 2019-10-13 22:44
Bodoloo bicheech

Бидэнтэй нэгдээрэй