Шууд Chart

Ойн цэвэрлэгээ хийж байна

2019-10-13 12:41:48

Баянзүрх дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт ойн цэвэрлэгээ хийж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал, НИТХ-ын тогтоолын дагуу Нийслэлийн ногоон бүсийн ойгоос 8000 шоо метр мод бэлтгэхээр шийдвэрлэсэн.

Энэ ажлын хүрээнд одоогоор ойн хөнөөлт шавжинд нэрвэгдэж, цаашид ургах чадваргүй болсон модыг цэвэрлэх ажил үргэлжилж байна. Ойн цэвэрлэгээ энэ сарын 20 хүртэл үргэлжинэ гэж Нийслэлийн байгаль орчны газрын Ойн хэлтсийн ахлах мэргэжилтэн н.Тэмүүжин ярилаа.


Ойн цэвэрлэгээ хийж байна  
Үзсэн: 174 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй