Шууд Chart

Сум сурталчлах өдөрлөг болж байна

2019-10-13 14:40:14

Соёлын биет болон биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх, хадгалан хамгаалах, сум орон нутгийн онцлог, түүх, нүүдэлчин ахуйн уламжлалыг олон нийтэд сурталчлах зорилгоор зохион байгуулж буй Увс аймгийн Тэс сумын “Сум сурталчлах өдөр” арга хэмжээ Улаангом хотноо болж байна. 

Тэс сумын сум сурталчлах өдөрлөг 100 морьтны жагсаалаар эхэлж, нутгийн түүх соёл, ахуй амьдралыг онцолсон үзэсгэлэн худалдаа, хүндэтгэлийн концерт, хүчит 64 бөхийн барилдаан зэрэг урлаг соёлын арга хэмжээнүүд болох юм. 


Сум сурталчлах өдөрлөг болж байна   
Үзсэн: 347 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй