Шууд Chart

Хар салхины улмаас 10 хүн амь насаа алдлаа

2019-10-13 15:14:52

Японы төвийн болон зүүн бүсийн газар нутгийг "Хагибис" гэж нэрлээд байгаа хүчтэй хар салхи дайрч, энэ байгалийн аюулт үзэгдлийн улмаас одоогоор 10 хүн амиа алдаад байна. 1959 оноос хойших хамгийн хүчтэйд тооцогдож буй хар салхины үеэр 270 000 гаруй айл өрх гэрэл цахилгаангүй болжээ.

Япон улсыг өнгөрсөн 60 жилийн хугацаанд ийм хүчтэй хар салхи дайрч байгаагүй гэдгийг олон улсын зарим хэвлэлд онцолж байна. "Хагибис" хар салхи Японы төвийн болон зүүн бүс нутгийг дайрах үеэр 10 хүн амиа алдаж, 15 хүн ор сураггүй болоод байгаа бол 124 хүн гэмтэж бэртлээ гэдгийг "NHK" дамжуулсан байна.

Киодод л гэхэд 11 хүн ор сураггүй болж, 90 гаруй хүн бэртэж, гэмтсэн байна. Японы зарим бүс нутагт бүтэн жилийн хугацаанд унадаг хур тунадастай дүйхэцүйц хэмжээний их бороо оржээ. 225 км цагийн хурдтай хар салхи одоо Японы их газрын зүүн эрэг рүү чиглэж байгаа юм.

Япон улсад ийм хүчтэй хар салхи өнгөрсөн 60 жилийн хугацаанд болж байгаагүй учраас тус улсын Засгийн газар 7 сая гаруй хүнийг орон гэрээ орхин, аюулгүй газар уруу нүү гэсэн сэрэмжлүүлгийг өгөөд байсан юм. Гэхдээ "Хагибис" хар салхины үеэр 50 000 хүн л түр орогнох газарт очиж байрласан мэдээлэл байна.

Мөн энэ байгалийн гамшигт үзэгдлийн үеэр Японы томоохон агаарын тээврийн компаниуд "Ханеда" болон "Нарита"-гийн олон улсын онгоцны буудлаас хөөрөх, буух бүх нислэгээ цуцалснаас гадна метро үйлчилгээ ч зогсоод байсан юм. 1959 онд Японыг "Хагибис"-тай дүйцэхүйц хэмжээний хүчтэй хар салхи дайрч байжээ. "Вера" гэх хар салхины үеэр 5000 гаруй хүн амиа алдаж байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хар салхины улмаас 10 хүн амь насаа алдлаа   
Үзсэн: 165 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй