Шууд Chart

"Doctor Sleep" ирэх сарын 8-нд нээлтээ хийнэ

2019-10-14 12:14:03

Алдарт зохиолч Стивен Кингийн зохиолоос сэдэвлэн домогт найруулагч Стэнли Кубрикийн бүтээсэн "The Shining" буюу “Гялбаа” киноны үргэлжлэл "Doctor Sleep" бүтээл ирэх арваннэгдүгээр сарын 8-нд кино театруудын дэлгэцнээ гарна.

Тухайлбал, Стивен Кингийн зохиолоос сэдэвлэсэн "IT" аймшгийн кино 2017 онд нээлтээ хийсэн даруйдаа 117.2 сая ам.долларын ашиг орлого олж, "R" ангиллын кинонуудыг нээлтийн ашиг орлогоороо тэргүүлсэн. Өмнө нь 1990 онд гарч байсан "IT" мөн л тухайн үедээ шуугиан тарьж, олон хүнийг айдаст автуулж байсан юм.

Тэгвэл тус киноны хоёрдугаар анги өнгөрсөн есдүгээр сарын 6-нд нээлтээ хийсэн бөгөөд урьдчилсан үзвэрээр АНУ-ын “Box office”-оос 10.5 сая ам.доллар цуглуулсан билээ.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

"Doctor Sleep" ирэх сарын 8-нд нээлтээ хийнэ  
Үзсэн: 529 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
ye boi [127.0.0.xxx] 2019-10-14 19:44
wow

Бидэнтэй нэгдээрэй