Шууд Chart

Монгол Улсын аварга Н.Батсуурь сүмогийн дэлхийн аварга болжээ

2019-10-14 15:03:52

Сонирхогчдын сүмо бөхийн ДАШТ энэ сарын 12-13-нд Японы Осака хотноо болж, Монгол Улсын аварга Н.Батсуурь алтан медаль хүртжээ.

Түүнтэй долоон бөх хүч үзсэн бөгөөд насанд хүрэгчдийн -100кг-д сүмо бөхийн дэлхийн аварга, аймгийн харцага Б.Бадрал дахин алтан медаль хүртэж, хошой аварга боллоо. Тэгвэл үнэмлэхүй жинд улсын аварга Н.Батсуурь түрүүлсэн байна.  

Эмэгтэй +80 кг-д Золжаргал, үнэмлэхүйд Түвшинжаргал хүрэл, залуучуудын ангилалд -100 кг-д А.Сосорхүү дөрөвдүгээр байр, +100 кг-д Очирсайхан, үнэмлэхүйд Б.Мөнх-Идэр хүрэл медаль хүртэж, багаараа мөнгө медаль хүртсэн байна.

 

 





Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол Улсын аварга Н.Батсуурь сүмогийн дэлхийн аварга болжээ  
Үзсэн: 574 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй