Шууд Chart

Архангайчууд “Иргэн бүр нэг мод” уриан дор мод тарив

2019-10-14 17:53:15

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2010 оноос жил бүрийн хавар, намрын улиралд мод тарих үндэсний өдрийг өрнүүлж байгаа билээ. Энэ хүрээнд Архангай аймгийн төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран “Иргэн бүр нэг мод” уриан дор энэхүү өдрийг зохион байгууллаа.

Тус өдрийн хүрээнд Архангай аймгийн 50 гаруй төрийн болон төрийн бус байгууллагын алба хаагч С.Дампил баатрын саад, Булган уулын саад гэсэн хоёр байршилд мод тарив.

Тодруулбал С.Дампил баатрын сааданд шар хуайс, хайлаас гэсэн хоёр төрлийн мод тарьсан бол аймгийн бүртгэл, санхүүгийн ажилтнууд өөрсдийн санаачлагаар "Санхүүчдийн тѳгѳл"-ийг Булган уулын урд талын сааданд байгууллаа. Бүртгэл, санхүүгийн ажилтнууд тѳгѳлдѳѳ нийт 120 ширхэг шинэс модыг тарьжээ.

Сонирхуулахад, ганцхан ширхэг мод жилд 120 гаруй кг нүүрстөрөгчийг шингээн авч, 104 кг хүчилтөрөгч үйлдвэрлэдэг байна. Энэ бол дөрвөн хүнтэй нэг ам бүлийг бүтэн жил амьсгалахад хангалттай цэвэр агаар юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Архангайчууд “Иргэн бүр нэг мод” уриан дор мод тарив   
Үзсэн: 293 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй