Шууд Chart

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2019-10-15 06:18:58

Өнөөдөр аргын тооллын 2019 оны аравдугаар сарын 15. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Намрын дунд харагчин тахиа сарын 17. Ангараг гараг. Гоё хүүхэн одтой, нэг цагаан мэнгэтэй харагчин хөхөгчин тахиа өдөр.

Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Суудал: Уул

Өдрийн наран 7 цаг 10 минутад мандан, 18 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн.

Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Балжинням, Дашням давхацсан өлзийтэй сайн өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй  
Үзсэн: 316 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй