Шууд Chart

48-хан цагт бүтээсэн хамгийн шилдэг киногоор “Хэц” шалгарлаа

2019-10-15 10:18:58

Монголын киночдод хэдийн танил болсон “48 цаг” кино наадам өнгөрсөн долоо хоногт шилдгүүдээ тодрууллаа. Киночдын ур чадварыг дээшлүүлэх, авьяаслаг залуу уран бүтээлчийг тодруулах, тэдэнд олон улсын киночидтой өрсөлдөх боломж олгох, Монголын кино урлагийг дэлхийн тавцанд гаргах зорилготой тус наадам энэ удаад ес дэх жилдээ зохион байгуулагдсан юм. 48 цагийн дотор 4-7 минутын кино бүтээдэг тус наадмын шилдэг бүтээлээр “Талх 77” багийн “Хэц” кино шалгарч ирэх оны гуравдугаар сард Нидерланд улсын, Роттердам хотноо болох “Filmapalooza” буюу “48 цаг” олон улсын наадамд өрсөлдөх, Франц улсын Канн хотын олон улсын кино наадмын “Бэсрэг кино” буланд орох эрхээ “өвөртөллөө”

Эрхэм уншигч танд “48 цаг – Монгол 2019“ кино наадмын шилдгүүдийг танилцуулъя.

ШИЛДЭГ НАЙРУУЛАГЧ

-“Талх 77” баг

-Л.Базарсад - “Хэц”

ШИЛДЭГ ЗОХИОЛЧ

-“Absolute pictures” баг

-П.Дэлгэрбаяр - “The God”

ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ЖҮЖИГЧИН

“Талх 77” баг

Н.Бямбасүрэн - “Хэц”

ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ЖҮЖИГЧИН

“Cinemagic” баг

Т.Хүслэн - “Хагацал үгүй”

ШИЛДЭГ ЗУРАГ АВАЛТ

“Талх 77” баг

Л.Базарсад - “Хэц”

ШИЛДЭГ ЗУРААЧ

“Absolute pictures” баг

С.Чинсанаа - “The god”

ШИЛДЭГ ДУУНЫ НАЙРУУЛГА

“Талх 77” баг

Э.Тэмүүжин - “ХЭЦ”

ШИЛДЭГ НҮҮР ХУВИРГАГЧ

“Absolute pictures” баг

M.Одончимэг - “The God”

ШИЛДЭГ НҮҮР ХУВИРГАГЧ

“Absolute pictures” баг

Ш.Даваасүрэн - “The God”

ШИЛДЭГ НҮҮР ХУВИРГАГЧ

“Absolute pictures” баг

Э.Оюун-Эрдэнэ - “The God”

ШИЛДЭГ ЭВЛҮҮЛЭГ

“Талх 77” баг

Э.Тэмүүжин - “Хэц”

ҮЗЭГЧДИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛ

“Absolute pictures” баг

“The God”





Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

48-хан цагт бүтээсэн хамгийн шилдэг киногоор “Хэц” шалгарлаа  
Үзсэн: 121 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй