Шууд Chart

Энэ сарын 19-нөөс ихэнх нутгаар сэрүүснэ

2019-10-15 11:01:55

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ. Энэ сарын 16-20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

18-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд нутгийн төв хэсгээр хур тунадас, уулаараа цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 17-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 18-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, өдөртөө 18-23 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан байна.

18-нд нутгийн баруун хэсгээр, 19-нөөс ихэнх нутгаар сэрүүсэх төлөвтэй байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Энэ сарын 19-нөөс ихэнх нутгаар сэрүүснэ  
Үзсэн: 486 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй