Шууд Chart

Дижитал шилжилтийг хэрэгжүүлэх анхны аймгаар сонгогдон ажиллаж байна

2019-10-15 11:23:41

Монгол Улсын Засгийн газраас дижитал шилжилтийг богино хугацаанд нэвтрүүлэхийг нэн тэргүүний зорилтоо болгон ажиллаж байна. Дижитал үйлчилгээг нэвтрүүлснээр төсвийн зардал буурч, иргэдийн сэтгэл ханамж нэмэгдэн төрийн үйлчилгээний хүнд суртал багасах юм. Энэ хүрээнд МУ-ын Засгийн газраас баталсан “Дижитал шилжилтийг анхлан хэрэгжүүлэх” зургаан байгууллагын нэгээр Дархан-Уул аймгийн ЗДТГ сонгогдон ажиллаж байна.

Энэ хүрээнд Орон нутгийн төсвийн 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар аймгийн Засаг даргын Тамгын газрын сүлжээний дэд бүтэц, тоног төхөөрөмжийг үе шаттайгаар шинэчилж, удирдлагуудыг таблетаар ханган, шийдвэрлэлт хяналтын тогтолцоог бүрдүүлэх тоон гарын үсгийн системийг нэвтрүүлэх зэрэг ажлуудыг үе шаттайгаар хэрэггжүүлж байна.

Мөн орон нутгийн төсвийн 46.9 сая төгрөгийн өртөгтэй зөөврийн лед дэлгэц, 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар гадна талбайн лед дэлгэцийг худалдан авч иргэдийг мэдээ мэдээллээр хангах чиглэлээр ашиглаж эхэллээ.


Дижитал шилжилтийг хэрэгжүүлэх анхны аймгаар сонгогдон ажиллаж байна  
Үзсэн: 114 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй