Шууд Chart

Майкл Вайс: Монголын шигшээ сүүлийн 2.5 жилд юу сурснаа харуулна

2019-10-15 14:18:47

Монголын шигшээ 2017 оны арванхоёрдугаар сард "Цунами цом" тэмцээнд Киргизтэй таарч 3:0-ээр ялагдал хүлээж байв.

Тэгвэл  манай багийн ахлах дасгалжуулагч Майкл Вайсс өнөөдрийн тоглолт тэс өөр болно гэдгийг хэлэв. Тэрбээр "Өмнөх тоглолтод 23-аас доош насны залуус тоглосон. Өнөөдөр үндэсний шигшээ баг өнгөрсөн 2.5 жилд юу сурснаа Киргизийн багт харуулна. Бөмбөг эзэмшиж, жигүүрээ сольж, хүчтэй өрсөлдөөн үзүүлнэ" гэв.

Манай шигшээ одоогоор хэсгийнхээ дөрөвдүгээр байрт бичигдэж байгаа. Хэрэв өнөөдрийн тоглолтод эерэг үр дүн гаргаж, ирэх сарын 19-нд Мьянмарын талбайгаас оноо салгавал 2023 оны Азийн АШТ-ий өмнөх "Плэй офф"-ийн шатанд өрсөлдөх шаардлагагүй болно.

Харин дөрөвдүгээр байрт хэвээр өндөрлөвөл "Плэй офф" тоглолтоор Азийн АШТ-ий урьдчилсан шатны гуравдугаар шатанд орох эсэхээ шийднэ.













Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Майкл Вайс: Монголын шигшээ сүүлийн 2.5 жилд юу сурснаа харуулна  
Үзсэн: 226 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй