Шууд Chart

"Монгол Улсын махны салбар" сэдвээр зөвлөлдөх уулзалт хийв

2019-10-15 16:18:49

“Монгол Улсын махны салбар” сэдвээр Монгол Улсын Засгийн газар болон олон улсын байгууллагууд хоорондын зөвлөлдөх уулзалт 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Монгол Улсын Байнгын төлөөлөгчийн газарт болов.

Зөвлөлдөх уулзалтын зорилго Монгол Улсын мал аж ахуй, тэр дундаа махны салбарын өнөөгийн байдал, учирч буй сорилтууд, олон улсын байгууллагатай энэ салбарт өрнуулж буй хамтын ажиллагаа, хамтын ажиллагааг цаашид илүү үр дүнтэй болгох талаар санал солилцоход оршив.

Зөвлөлдөх уулзалтыг Монгол Улсаас Женев дэх НҮБ болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч Л.Пүрэвсүрэн ахалж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Дэлхийн худалдааны байгууллага (WTO), НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал (UNCTAD), НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (UNFAO), НҮБ-ын Байгаль орчны байгууллага (UNEP), НҮБ-ын Европ дахь эдийн засгийн комисс (UNECE) зэрэг НҮБ-ын төрөлжсөн бусад байгууллага болон Олон улсын худалдааны төв (ITC)-өөс төлөөлөгчид оролцов.

Төлөөлөгчид манай улсын мах, махны салбарт хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдээ танилцуулан махны үйлдвэрлэл, боловсруулалт, борлуулалтад тулгамдаж байгаа асуудлууд, хүндрэл, бэрхшээлүүд, эдгээрийг давж гарах арга зам, байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр санал солилцов.


"Монгол Улсын махны салбар" сэдвээр зөвлөлдөх уулзалт хийв  
Үзсэн: 170 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй