Шууд Chart

Гүний гаалын хяналтын бүсэд илэрсэн зөрчлийг арилгаж, арга хэмжээ авлаа

2019-10-15 17:09:34

Гүний гаалын хяналтын бүсэд NSSU706224-0 дугаар чингэлэгээр БНСУ-аас импортолсон 11,2 тн бараа бүтээгдэхүүнийг Төрийн хяналт шалгалтаас зайлсхийсэн үйлдлийг “Ай энд эр монголиа” ХХК гаргасан тул Зөрчлийн тухай хуулийн 11,2,1,1 заалтаар торгуулийн арга хэмжээ авлаа.

Туушин ххк-ийн гаалийн хяналтын бүсээр Маркет гейт ххк нь 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр АЕ6384-1 дугаартай тээврийн хэрэгслээр Казакстан улсаас импортлосон 8.2тн хүнсний бүтээгдэхүүнийг хяналт шалгалтад хамруулалгүй авч гарсан нь барааны мэдүүлэг болон нэвтрэх хуудас зэргээр нотлогдсон байна.

Иймд тухайн аж ахуйн нэгжийг ЗТХ-ийн 11.2 дугаар зүйлийн 1.1 дахь заалтаар арга хэмжээ авч, зөрчлийг арилгууллаа.


Гүний гаалын хяналтын бүсэд илэрсэн зөрчлийг арилгаж, арга хэмжээ авлаа  
Үзсэн: 143 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй