Шууд Chart

ОУХБХ-ны ерөнхийлөгч Жианни Инфантино өнөөдөр Монголд ирнэ

2019-10-16 09:17:12

Монголын хөлбөмбөгийн түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх үйл явдал өнөөдөр болох гэж байна.

Учир нь ОУХБХ-ны ерөнхийлөгч Жианни Инфантино манай улсад айлчилж, МХБХ-ны үйл ажиллагаа, ОУХБХ-ны төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилттэй танилцах юм байна.

МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатарын “FIFA BEST” арга хэмжээний үеэр гардуулсан урилгыг ОУХБХ-ны Ерөнхийлөгч хүлээн авч, ФИФА Ерөнхийлөгчийн хувиар анх удаа манай эх орныг зорьж буй нь энэ юм.

Өмнө нь 2013 онд ЕХБХ-ны /UEFA/ Ерөнхий Нарийн Бичгийн Дарга байхдаа, Мишель Платинигийн хамтаар Монголд ирж байсныг хөлбөмбөг сонирхогчид мэднэ.

Дээр дурдсанчлан Жианни Инфантино МХБХ-ны одоогийн үйл ажиллагаа, ирээдүйн зорилго зорилт, “FIFA Forward” төслийн хэрэгжилтийг бодитоор харах зорилготой манай оронд айлчилж буй.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж төр засгийн хөлбөмбөгт оруулж болох хувь нэмрийн талаар ярилцах гэнэ.

“FIFA Forward” хөтөлбөрийн хүрээнд Шинэ Яармагт баригдсан ногоон талбайн нээлтэд оролцож, тууз хайчлах нь ОУХБХ-ны Ерөнхийлөгчийн айлчлалын гол хэсгүүдийн нэг байх болно. 60 жилийн ойгоо тэмдэглэж буй МХБХ-ны Их хурлын гишүүд, зөвлөлийн гишүүд болон бусад төлөөллүүдтэй уулзаж, коктэйл үдэшлэгт хамт оролцох аж.

Жианни Инфантиногийн хамтаар Францийн шигшээ багт тоглож 1998 оны Дэлхийн аварга, 2000 оны Европын аварга Монгол цустай гэгддэг Юрий Жиркаеф ирэх болсныг дуулгахад таатай байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

ОУХБХ-ны ерөнхийлөгч Жианни Инфантино өнөөдөр Монголд ирнэ   
Үзсэн: 164 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй