Шууд Chart

АНУ-ын боксчин Патрик Дэй толгойдоо гэмтэл авч, эмнэлэгт хүргэгджээ

2019-10-16 09:37:09

Чикаго хотод тулааны ертөнцийг шуугиулсан үйл явдал болжээ. АНУ-ын боксчин Патрик Дэй Америкийн боксын холбооны (USBA) бүсийн аварга цолны төлөө Чарльз Конвеллтэй тулалдаж, толгойдоо гэмтэл авсны улмаас эмнэлэгт хүргэгдэн, комын байдалд оржээ.

Өдгөө 21 настай Конвелл тулааны туршид илүүрхэж, өрсөлдөгчийнхөө эрүүнд хүнд нударга буулгасны дараа Дэй ухаан алдаж, шүүгч нар тулааныг зогсоон, эмнэлгийн тусламж дуудсан байна.

Эмч нар тархины хаван онош тавьж, “Northwestern Memorial” эмнэлэгт яаралтай мэс засал хийсэн бөгөөд боксчин Дэй комын байдалд оржээ. DiBella Entertainment сайт “Аравдугаар сарын 14-ний байдлаар, 27 настай Дэй-ийн биеийн байдал “маш хүнд” байна” гэж мэдээлсэн байна. Тулаан өнгөрсөн бямба гараг (2019.10.12)-ийн үдэш болжээ.

Дэй энэ жилийн хувьд хоёр дахь ялагдлаа Конвеллтэй хийсэн тулаанаар хүлээсэн байна. Өнгөрсөн зургадугаар сард тэрбээр Дэлхийн мэргэжлийн боксын байгууллага (WBO)-ын бүсийн аварга цолны төлөөх тулаанд Карлос Адамстай тулалдаж ялагджээ.

Тэрбээр мэргэжлийн рингэнд 22 тулаан хийж, дөрвөн ялагдал, нэг тэнцээтэй, 17 ялалт байгуулсан аж.

Эх сурвалж: SPY SPORT

Нийтэлсэн: У.Баярсайхан

АНУ-ын боксчин Патрик Дэй толгойдоо гэмтэл авч, эмнэлэгт хүргэгджээ   
Үзсэн: 398 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй