Шууд Chart

Армид данстай долоон бөх Үханийг зорив

2019-10-16 10:23:52

Дөрвөн жил нэг удаа болдог “World Military Games” буюу Дэлхийн цэргийн спортын VII наадам аравдугаар сарын 18-27-нд БНХАУ-ын Хүбэй мужийн Үхань хотод болно. Чөлөөт бөхийн төрөлд “Алдар” спорт хорооны дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор манай улсаас армид данстай эрэгтэй гурав, эмэгтэй дөрөв, нийт долоон тамирчин хүч үзэхээр өнөөдөр урд хөршийг зорив.

Эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Азийн АШТ-ий хошой хүрэл, 2014 оны цэргийн ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Батмагнай, 74 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, “Гуанжоу-2010” Азийн наадмын аварга, 2014 оны цэргийн дэлхийн аварга, гавьяат тамирчин Г.Мандахнаран, 86 кг-д “Жакарта-2018” Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, 2014 оны цэргийн дэлхийн аварга ОУХМ О.Үйтүмэн, эмэгтэйчүүдийн 53 кг-д залуучуудын ДАШТ болон цэргийн ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Болор-Эрдэнэ, 57 кг-д ДАШТ-ий алт, мөнгөн медальт, 2014 оны цэргийн дэлхийн аварга, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, 68 кг-д 2018 оны цэргийн ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Э.Даваанасан, 76 кг-д “Байгаль Опен”, “Монголиа Опен” ОУТ-ий мөнгөн медальт ОУХМ Г.Ариунжаргал нар зодоглоно. Цэргийн спортын наадамд олон улсын хоёрдугаар зэргийн шүүгч Б.Раднаа дэнслэнэ.

Сонирхуулахад, манай тамирчдаас Дэлхийн цэргийн спортын наадамд гавьяат тамирчин Г.Өсөхбаяр “Ром-1995”-д мөнгө, ОУХМ Д.Хүдэрбулга “Мунгён-2015”-д мөнгө, гавьяат тамирчин Г.Мандахнаран, ОУХМ О.Үйтүмэн “Мунгён-2015”-д хүрэл медаль хүртэж байв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Армид данстай долоон бөх Үханийг зорив  
Үзсэн: 513 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй