Шууд Chart

Боловсролын чанарын үнэлгээгээр тэргүүлсэн улс, хувийн 20 сургууль

2019-10-16 11:43:05

Ерөнхий боловсролын сургалтын чанар, үр дүнг тодорхойлж, бодлого төлөвлөлтийг сайжруулах зорилгоор боловсролын чанарын үнэлгээний судалгааг 2014 оноос Үндэсний хэмжээнд түүврийн аргаар зохион байгуулж иржээ.

2018-2019 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийн есдүгээр ангийн суралцагчдыг 100 хувь хамруулан 40 сургуулийг шалгаруулсан байна.

Боловсролын чанарын үнэлгээний судалгаагаар тэргүүлэх амжилт үзүүлсэн Ерөнхий боловсролын улсын 20, хувийн 20 сургуулийн үзүүлэлтийг танилцуулъя. Үүнийг БСШУСЯ, Боловсролын үнэлгээний төв гаргасан байна.

Боловсролын чанарын үнэлгээний судалгааны дүнгээр тэргүүлсэн улсын 20 сургууль.

  1. Нийслэлийн ерөнхий боловсролын 11-р сургууль
  2. Өвөрхангай аймгийн Хар-Хорин сумын ерөнхий боловсролын сургууль
  3. Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургууль
  4. Нийслэлийн ерөнхий боловсролын 1-р сургууль
  5. Нийслэлийн ерөнхий боловсролын 93-р сургууль
  6. Нийслэлийн ерөнхий боловсролын 84-р сургууль
  7. Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын "Эрдмийн далай" цогцолбор сургууль
  8. Нийслэлийн ерөнхий боловсролын 23-р сургууль
  9. Говь-Алтай аймгийн Тонхил сумын ерөнхий боловсролын сургууль
  10. Монгол-Оросын хамтарсан ерөнхий боловсролын 3-р сургууль
  11. Дундговь аймгийн ерөнхий боловсролын "Цэгц билэг" сургууль
  12. Завхан аймгийн ерөнхий боловсролын "Дэвшил" сургууль
  13. Сэлэнгэ аймгийн Орхон сумын ерөнхий боловсролын сургууль
  14. Өвөрхангай аймгийн ерөнхий боловсролын "Мэргэд" сургууль
  15. Хөгжим бүжгийн коллеж
  16. Баянхонгор аймгийн ерөнхий боловсролын "Номун далай" цогцолбор сургууль
  17. Нийслэлийн ерөнхий боловсролын 133-р сургууль
  18. Говь-Алтай аймгийн ерөнхий боловсролын 1-р сургууль
  19. Нийслэлийн ерөнхий боловсролын 52-р сургууль
  20. Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын "Оюуны ирээдүй" цогцолбор сургууль

Боловсролын чанарын үнэлгээний судалгааны дүнгээр тэргүүлсэн хувийн 20 сургууль.

  1. Нийслэлийн ерөнхий боловсролын "Оюунлаг" сургууль
  2. Нийслэлийн ерөнхий боловсролын "Шинэ Монгол" сургууль
  3. Нийслэлийн ерөнхий боловсролын "Хобби" сургууль
  4. Нийслэлийн ерөнхий боловсролын "Эрхэт эрдэм" сургууль
  5. Нийслэлийн ерөнхий боловсролын "Сант" сургууль
  6. Нийслэлийн ерөнхий боловсролын "Үй цай" сургууль
  7. Нийслэлийн ерөнхий боловсролын "Сакура" сургууль
  8. Нийслэлийн ерөнхий боловсролын "Сод" сургууль
  9. Нийслэлийн ерөнхий боловсролын "Радуга" ахлах сургууль
  10. Нийслэлийн ерөнхий боловсролын "Олонлог" сургууль
  11. Нийслэлийн ерөнхий боловсролын "Олонлог эгзэ" сургууль
  12. Нийслэлийн ерөнхий боловсролын "Олонлог" академи сургууль
  13. Нийслэлийн ерөнхий боловсролын "Логарифм" сургууль
  14. Нийслэлийн ерөнхий боловсролын "Орчлон" сургууль
  15. Сэлэнгэ аймгийн ерөнхий боловсролын "Билиг ДБ" сургууль
  16. Орхон аймгийн ерөнхий боловсролын "Орхон эмпати" сургууль
  17. Нийслэлийн ерөнхий боловсролын "Шинэ үе" сургууль
  18. Нийслэлийн ерөнхий боловсролын "Төгсдэлгэрэх" сургууль
  19. Дархан-уул аймгийн ерөнхий боловсролын "Дархан эмпати" сургууль
  20. Нийслэлийн ерөнхий боловсролын "Дойче шуле" сургууль
Нийтэлсэн: У.Баярсайхан

Боловсролын чанарын үнэлгээгээр тэргүүлсэн улс, хувийн 20 сургууль   
Үзсэн: 189 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй