Шууд Chart

Бохир усны шугам дээр өргөтгөлийн барилга барьсан байжээ

2019-10-16 13:09:08

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хуралдаж, Монгол кино нэгтгэл ТӨҮГ нь БЗД-ийн 5-р хороо, УСУГ-ын харъяа төвийн бохир усны ф300 мм голчтой шугам дээр өргөтгөлийн барилга барьж, шугамын хамгаалалтын зурвас зөрчсөн зөрчлийн хэргийг хэлэлцлээ.

Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар тус компанид ногдуулсан 8 000 000 /найман сая/ төгрөгийн шийтгэлийг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

 

 

 


Бохир усны шугам дээр өргөтгөлийн барилга барьсан байжээ  
Үзсэн: 261 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй