Шууд Chart

Оюуны өмчтэй холбоотой 100 гаруй өргөдөл, гомдол хүлээн авчээ

2019-10-16 15:09:13

Оюуны өмчийн газар оны эхний гурван улиралд зөрчлийн шинжтэй 100 гаруй өргөдөл, гомдол хүлээн авчээ. Эдгээр зөрчлийн 40 орчим хувийг барааны тэмдэгтэй холбоотой өргөдөл, гомдол эзэлж байна.

Оюуны өмчийн зөрчил нь тухайн оюуны өмчийг эзэмшиж байгаа аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй хуурамч бараа бүтээгдэхүүн хэрэглэж байгаа иргэдэд эрсдэлтэй. Тиймээс барааны тэмдэг, хаяг шошгыг сайтар уншиж танилцах шаардлагатайг Оюуны өмчийн газрын хяналтын хэлтсийн дарга н.Бат-Эрдэнэ хэллээ.

Оюуны өмчийн газраас өнөөдөр “Оюуны өмчийн зөрчлөөс урьдчилан сэргийлье” сэдэвт сургалт хийж байна. Сургалтад худалдаа үйлчилгээ эрхэлдэг 50 гаруй аж ахуй нэгжийн төлөөлөл оролцож байгаа юм.  


Оюуны өмчтэй холбоотой 100 гаруй өргөдөл, гомдол хүлээн авчээ  
Үзсэн: 126 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй