Шууд Chart

ОУХМ Л.Сосорбарам алтан медалийн болзол хангалаа

2019-10-17 09:04:42

Насанд хүрэгчдийн Азийн аварга болон Дюссельдорфын Гранд Сламаас мөнгөн медаль хүртэж, дэлхийн жүдо бөх сонирхогчдын танил болсон Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын харьяат  ОУХМ Лхагвасүрэнгийн Сосорбарам залуучуудын ДАШТ-ий аваргын төлөө Ази-Номхон далайн орнуудын залуучуудын аварга Тайваний тамирчин Лин Шуан Шутай өрсөлдөж хоёр вазари үнэлгээ аван алтан медалийн болзол хангалаа.

Манай жүдоч финалд хүрэх замдаа эхний тойрогт гоц мөргөөд хоёрын даваандаа Европын залуучуудын аваргын мөнгөн медальт Германы Анника Вурфелийг нэмэлт цагт вазаригаар, гурвын даваанд өсвөр үеийн Азийн хошой аварга, Азийн цомын аваргаУзбекистаны Сита Кадамбоеваг 3:11 минутад цэвэр, хэсгийн аваргын төлөө энэ оны Европын залуучуудын аваргын мөнгөн медальт Недерландын Наоми Ван Кревелийг торгуулиар ялсан.

Улмаар хагас шигшээд энэ оны Бразилийн “Их дуулга”-ын мөнгө, Бакугийн Гранд Сламын хүрэл, Пан америкийн насанд хүрэгчдийн аварга Бразилийн Ларисса Пиментаг нэмэлт цагт өмсөх мэхээр вазари үнэлгээ авч ялжээ. Улмаар аваргын төлөө Тайваний бөхийг өмсөж эхний вазари үнэлгээ авсан бол 3:25 минутад сууж үүрэх мэхээр хоёр дахь вазари үнэлгээгээ авч цэвэр яллаа. Ингэснээр Л.Сосорбарам монголын эмэгтэй жүдочдоос анхлан залуучуудын дэлхийн аваргад түрүүллээ. Түүнээс өмнө ганцхан Өлзийбаярын Дүүрэнбаяр монголын нийт жүдочдоос цор ганц алтан медалийг эх орондоо авч ирээд байсан юм. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

ОУХМ Л.Сосорбарам алтан медалийн болзол хангалаа  
Үзсэн: 1915 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй