Шууд Chart

Ганга нууранд 300 орчим хун иржээ

2019-10-17 10:18:59

Сүхбаатар аймаг дахь Монголын мэдээ сувгийн сурвалжлагч Т.Одончимэг мэдээ ирүүллээ. Жил бүрийн намар Дарьганга суманд хун шувууд чуулж, тэндээсээ дулаан орныг зорьдог. Одоогоор Ганга нууранд 300 орчим хун цуглаад байгаа талаар сумын ЗДТГ-ын Байгаль орчны хяналтын улсын байцаагч мэдээллээ.

Өнгөрсөн жил 1000 орчим хун шувуу Дуут нууранд чуулж байсан бол энэ жил тэд Ганга нууранд цуглаж байгаа ажээ. Энэ нь нуурын ус нэмэгдэж буйтай холбоотой. Өнгөрсөн долоо хоногоос эхлэн цугларсан хун шувууд арван сарын сүүл хүртэл чуулаад намрыг үдэн, дулаан орноо зорино.

Хунгийн чуулганыг үзэн нүд баясгаж, сэтгэлээ сэргээхээр зорих хүн олон. Өдгөө ч хэдийн газар газрын хүмүүс Дарьгангыг зориод эхэлжээ. Өдрөөс өдөрт хунгийн тоо нэмэгдсээр байгаа аж. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ганга нууранд 300 орчим хун иржээ  
Үзсэн: 1709 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-10-17 11:51
Ganga ovs arhinaas
aaaaaaaaaaaaa [127.0.0.xxx] 2019-10-17 11:15
nutag mini
Зочин [127.0.0.xxx] 2019-10-17 10:42
Зургийг ,нь ,айхан ,аваад ,үзүүлээ ч.
Зочин [127.0.0.xxx] 2019-10-17 10:34
Зарим их мэдэгчид ялангуяа улс төрчид Ганга нуур ширэглээ энэ тэр гэж муу амалцгаагаад сүржигнээд байсан. Байгаль жам ёсоороо усаа сэлбэдэг юм шүү дээ Тэр жил Баянхонгорын Бөөн цагаан нуур ширэглээ гээд л улс төржөөд байсан одоо ус нь эргээ халин мэлтэлзэж байна

Бидэнтэй нэгдээрэй