Шууд Chart

Далан гурван тонн түүхий нүүрс нийслэл рүү нэвтрүүлэхийг завджээ

2019-10-17 10:28:24

Өлзийтийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Говьсүмбэр аймгийн Алаг тогоо ХХК-ийн уурхайгаас …УНН улсын дугаартай синотрак маркын тээврийн хэрэгслээр 40 тн түүхий нүүрс тээвэрлэх зөвшөөрлийн бичгээр 73тн нүүрс тээвэрлэн нэвтрэхээр завдлаа.

Мөн М Ви Си Азиа Пасифик ХХК-д гэсэн он сар өдрийг дутуу тэмдэглэсэн, тээврийн хэрэгслийн марк, дугаар, нүүрсний хэмжээ бичигдээгүй нүүрс тээвэрлэх эрхийн бичгийг хууль бусаар авч явж байгаа зэрэг зөрчлүүдийг шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

 

 

 

 


Говьсүмбэр аймгийн Алаг тогоо ХХК-ийн уурхайгаас Амгалан ложистик ХХК-ийн 40тн түүхий нүүрс тээвэрлэх зөвшөөрлийн бичиг

 


Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, МАК-н зогсоолоос  М Ви Си Азиа Пасифик ХХК-д гэсэн  нүүрс тээвэрлэх зөвшөөрлийн бичиг нь он сар өдөр дутуу, тээврийн хэрэгслийн марк, дугаар, нүүрсний хэмжээ бичигдээгүй зэрэг зөрчилтэй.

 


Далан гурван тонн түүхий нүүрс нийслэл рүү нэвтрүүлэхийг завджээ  
Үзсэн: 516 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй