Шууд Chart

Т.Номин-Эрдэнэ алтан медалийн төлөө БНХАУ-ын тамирчинтай тулалдана

2019-10-17 13:46:51

Арабын Нэгдсэн Эмират Улсын Фужирах хотноо Азийн боксын холбооны түүхэн дэх хамгийн олон оролцогчидтой өсвөрийн боксын Азийн аварга шалгаруулах тэмцээн боллоо.

Үүнд 26 орны 239 өсвөрийн тамирчин оролцож буй.

Монгол Улсыг төлөөлөн

Охид:
- 46кг Т.Мөнгөнзул (Өмнөговь аймаг)
- 48кг Д.Номин-Эрдэнэ (Red bulls club)
- 52кг Э.Номин-Эрдэнэ (Өмнөговь аймаг)
- 57кг Т.Номин-Эрдэнэ (Хилчин спорт хороо)
Хөвгүүд:
- 46кг Ц.Сансар (Хангарьд спорт хороо)
- 48кг Б.Баяр-эрдэнэ (БТСДС)
- 50кг Д.Ганболд (БТСДС)
- 52кг Т.Наранбаатар (Дорнод аймаг)
- 57кг М.Одсүрэн (Хангарьд спорт хороо)
- 60кг Б.Анхбаяр (БТСДС)
- 63кг Ч.Элбэг (Сэлэнгэ аймаг)
Г.Ганхуяг, С.Дашбурмаа, Д.Баасандорж, Ж.Еркин, Э.Ундрам нарын багш дасгалжуулагчид өсвөрийн тамирчидын хамт оролцож байна.

Манай баг энэхүү тэмцээнд гурван медалийн болзол хангасан бөгөөд Т.Номин-Эрдэнэ өнөөдөр алтан медалийн төлөө БНХАУ-ын тамирчинтай тулалдана.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Т.Номин-Эрдэнэ алтан медалийн төлөө БНХАУ-ын тамирчинтай тулалдана  
Үзсэн: 1163 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Zochin [127.0.0.xxx] 2019-10-17 19:50
Mundag bagsh Erkin.dee bayar hurgey, Nomio.g ene tuvshind hurgelee

Бидэнтэй нэгдээрэй