Шууд Chart

“Pixel 4” Энэтхэг улсад худалдаалахгүй

2019-10-17 14:57:39

Гүүгл компани Pixel 4 ухаалаг гар утсаа Энэтхэгийн зах зээлд худалдаанд гаргахгүй юм байна. Энэ шинэ загварын гар утасны зарим цэсийг Энэтхэгт ашиглах боломжгүй учраас ийм шийдвэр гаргажээ.  



Гүүгл компани ухаалаг утасныхаа хамгийн сүүлийн үеийн загвар болох Pixel 4-ийг Нью-Йорк хотод мягмар гарагт танилцууллаа. Энэ утасны албан ёсны борлуулалт 10-р сарын 24-нд эхлэх юм.  Гэхдээ Гүүгл ийн шинэ утас дэлхийн хоёр дахь том зах зээл болох Энэтхэг улсад борлогдохгүй гэдгийг тус компанийн хэвлэлийн төлөөлөгч Си Эн Эн өгсөн ярилцлагадаа онцолжээ. Учир нь Pixel 4 утасны чухал технологийн нэг болох нүүр таних болон хөдөлгөөн мэдрэхэд ашиглагддаг радиолокац чипийг Энэтхэг улсад хориглодог юм байна.

Гэхдээ Гүүгл компани дараагийн шинэ загваруудыг Энэтхэгт худалдаална гэдэгтээ итгэлтэй байгааг илэрхийлжээ. Pixel 4 хамгийн түрүүнд худалдаалагдах орноор Их Британи, Австрали, Канад, Франц, Испани, Ирланд, Сингапур болон Тайван нэрлэгдсэн байна. Уг нь Энэтхэг улс бол ухаалаг утас үйлдвэрлэгчдийн хамгийн чухал зах зээл юм. Тус улсад 400 сая гаруй хүн ухаалаг утас хэрэглэдэг байна.

Мөн Энэтхэгийн ухаалаг утасны зах зээлийн дийлэнхийг буюу 60 хувийг Хятадын Сяоми болон BBK компаниуд эзэлж байгаа бол тус улсад Самсунгийн утсыг хэрэглэгчид 25 хувийг эзэлдэг байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Pixel 4” Энэтхэг улсад худалдаалахгүй  
Үзсэн: 209 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй