Шууд Chart

Дадал суманд 50 тэрбум төгрөгийн төсөл хэрэгжинэ

2019-10-18 11:50:38

Хэнтий аймгийн Дадал суманд Азийн хөгжлийн банкны 19 сая ам доллар буюу 50 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтээр “Тогтвортой аялал жуулчлал” төсөл хэрэгжинэ. 

Төслийн хүрээнд 36 метр өндөртэй “Тэнгэрийн хаан” аялал жуулчлалын цогцолбор, Дадал сумаас тус цогцолбор хүртэлх 2.6 км хатуу хучилттай авто зам болон 4.5 хэлхээ-км цахилгаан дамжуулах шинэ шугам, аялал жуулчлалын бүсүүдэд нэвтрэх хяналтын нэвтрэх цэгүүд, тэмдэг тэмдэглэгээ, 50 автобус, 220 автомашины хүчин чадалтай 3 авто зогсоол барих, эко ариун цэврийн байгууламж, хог хаягдлын цэгийг шинэчлэх зэрэг бүтээн байгуулалтын ажлууд хийгдэхээс гадна Тусгай хамгаалалттай газрын менежментийг сайжруулж, ажилтнуудыг чадавхижуулах, Дадал, Норовлин, Биндэр, Баян-Адрага сумын иргэдийн өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм. 

“Тогтвортой аялал жуулчлал” төсөл нь 2019-2024 он хүртэл Азийн хөгжлийн банкны 38 сая ам.долларын санхүүжилтээр Хөвсгөл нуур болон Онон-Балжийн байгалийн цогцолборт газруудад тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, хүртээмжтэй эдийн засгийн болон байгаль хамгааллын жишиг загварыг бий болгох зорилготой хоёр дэд төслийн хүрээнд хэрэгжих бөгөөд 2025 он гэхэд Дадал суманд хамгийн багадаа 30.000 жуулчин хүлээн авна гэж төслийн багийнхан тооцоолжээ. 


Дадал суманд 50 тэрбум төгрөгийн төсөл хэрэгжинэ   
Үзсэн: 157 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй