Шууд Chart

ХХААХҮ-ийн сайдын грантын шагналыг гардууллаа

2019-10-18 12:33:04

ХХААХҮ-ийн сайдын грантын шагналыг өнөөдөр гардуулан өглөө. Сайдын нэрэмжит грант горилж Мал аж ахуй, мал эмнэлэг, газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн эдийн засаг, техникийн чиглэлийн бүтээлүүдийг ирүүлсэн байна. Бүтээлүүдийг шинжлэх ухааны багтаамж буюу технологийн түвшин, техник эдийн засгийн үзүүлэлт, зах зээлийн эргэлтэд орох чадамжийн түвшин буюу үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, ашиглах бодит боломж, ижил төстэй технологи, бүтээгдэхүүн үйлчилгээнээс давуу тал, өрсөлдөх чадвар, нэмүү өртөг бий болгож буй түвшин зэрэг шалгуур үзүүлэлтийг хангасан байдлаар нь үнэлгээ өгч шалгаруулжээ.

Энэ удаа:

1. Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн Биотехнологи, үржүүлгийн тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор, В.Энхчимэг удирдагчтай “Завханы улаан сармис болон Алтайн сонгины вирусгүй булцууг гарган авах, тарималжуулах” сэдэвт бүтээл;

2. Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Инженер, технологийн сургуулийн Цахилгаан хангамж элекроникийн тэнхимийн багш, доктор (Ph.D), Д.Баатархүү удирдагчтай “Шувуу үргээх төхөөрөмж” сэдэвт бүтээл;

3. Мал эмнэлгийн хүрээлэнгийн Гельминт судлалын лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D), С.Лхагвацэрэн удирдагчтай “Малын цагаан хорхойтой тэмцэх шинэ арга” сэдэвт бүтээл;

4. Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Дэд захирал, доктор (Ph.D), дэд профессор, Б.Баатарцол удирдагчтай “Бактерийн шингэн бордоо” сэдэвт бүтээл;

5. Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн Биотехнологи, үржүүлгийн тэнхимийн багш, доктор (Ph.D), З.Эрдэнэ удирдагчтай “Малын тэжээлд нэмэлтээр ашиглах целлюлаза ферментийн бэлдмэл үйлдвэрлэх” сэдэвт бүтээл шалгарчээ. 

 


ХХААХҮ-ийн сайдын грантын шагналыг гардууллаа  
Үзсэн: 312 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй