Шууд Chart

Налайхын замын бүтээн байгуулалттай танилцлаа

2019-10-18 12:42:49

Налайх дүүрэгт бүтээн байгуулалтын ажил ундарсан жил болж байна. Дүүрэгт хийгдэж байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явцтай дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч С.Тунгалаг, Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Туяабаатар нар танилцлаа.

Нийслэлийн авто замын сангийн 175 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар Велдедлайн ХХК ХААН банкны зүүн талаас Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, Хорин Гуравдугаар Цэцэрлэг, 15 дугаар байр хүртэлх 110 м урт 7 м өргөн асфальт хучилттай зам, 110м явган хүний зам, 2300 м2 авто машины зогсоолын хамт хийж гүйцэтгэсэн. Тус ажилтай дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар танилцаад замын чанар хангалтгүй байгааг сануулаад хяналт тавьж ажлын чанарыг сайжруулахыг үүрэг болголоо.

Дараагаар нь цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд тавигдсан авто замын ажилтай танилцлаа. Өнгөрсөн зуны хугацаанд Налайхчуудын тус дэмээр боссон уг ажилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан 150 сая төгрөг шийдвэрлэсэн бол нэмэлтээр дахин 300 гаруй сая төгрөг шийдвэрлэхээр болсон байна.

Хэдхэн хоногийн дараа Улаанбаатар-Налайх чиглэлийн 20.9 км авто зам ашиглалтад орно. Тус замын ажил эрчимтэй хийгдэж байгаа бөгөөд 10 дугаар сарын 31-нд замын хөдөлгөөнийг нээхээр төлөвлөн шахуу ажиллаж байна. 

Эх сурвалж: Налайх дүүргийн ЗДТГ


Налайхын замын бүтээн байгуулалттай танилцлаа   
Үзсэн: 318 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй