Шууд Chart

Монгол, Австрийн Засгийн газар хоорондын комиссын 7 дугаар хуралдаан болов

2019-10-18 12:58:23

Эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Австрийн Засгийн газар хоорондын комиссын 7 дугаар хуралдаан 2019 оны 10 дугаар сарын 17-нд Улаанбаатар хотноо болов.

Хуралдааныг Монголын талаас Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Австрийн талаас Австрийн Эдийн засаг, цахимжуулалтын яамны Олон улсын эдийн засгийн харилцааны газрын Ерөнхий захирал Франц Вессиг нар ахлав. Комиссын энэ удаагийн хуралдаанаар хоёр орны хоорондын хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын нөхцөл боломжийн талаар ярилцаж, санал солилцсон. Түүнчлэн хоёр улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хоёр удаа хамтран ажилласан амжилтандаа тулгуурлан тус хамтын ажиллагааны шинэ ерөнхий хэлэлцээрт хоёр тал гарын үсэг зурсанд сэтгэл ханамжтай буйгаа талууд илэрхийлэв. Энэ удаагийн хэлэлцээрийн хүрээнд “Нийгмийн дэд бүтэц” хэмээх шинэ салбарт тэр дундаа соёлын салбарт хамтарсан төслүүд хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцаж, хуралдааны протоколд тусгав.

Монголын Засгийн газраас байгаль орчин, соёл урлаг, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй бодлогын талаар салбарын төлөөлөгчид тус хуралдаанд танилцуулав. Монголд хэрэгжүүлж буй төслүүд дээр хамтран ажиллаж буй болон ирээдүйд хэрэгжих төслүүд дээр хамтрах хүсэлтэй Австрийн 9 компанийн 15 төлөөлөгч хуралдаанд оролцож товч танилцуулга хийв.


Монгол, Австрийн Засгийн газар хоорондын комиссын 7 дугаар хуралдаан болов  
Үзсэн: 227 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй