Шууд Chart

Дуучин шувуу

2019-10-18 14:11:39

Алтан гургалдай нь Пассери овгийн өндөрлөг газрын шувуу юм. Хүмүүс түүнийг дууч шувуу гэдгээр нь андахгүй. Дэлхий дээр энэ овогт 4000 гаруй төрлийн уран дууч шувуу багтдаг байна.

Алтан гургалдай бол өндөрлөг газрын шувууны хоёр томоохон төрлийн нэгд багтдаг. Харин нөгөөх төрөл нь Тярани бөгөөд Неотропикийн хамгийн олон төрөлтэй шувуу төдийгүй дэлхий дээр хаа сайгүй тархсан байдаг.

Эдгээр шувууд нь доод төвөнхийн булчингаараа донгоддог аж. Энэ нь тэднийг маш гайхалтай дуу хоолой гаргахад нөлөөлдөг ба тэдгээр шувууд хамтдаа байхдаа яг л бүхэл бүтэн цогц бүтээл шиг донгодож чаддаг байна.

Харин дууч шувуудын гурав дахь зүйл нь Шинэ Зеландийн "Acanthisitti" юм. Энэ зүйлийн зөвхөн хоёрхон төрөл нь өнөөдөр амьд байдаг гэнэ. Энэ нь 50 сая жилийн тэртээ дэлхийн эх газар хуваагдахаас өмнө өөрөөр хэлбэл, Австрали, Шинэ Зеланд Гвиней, болон Антрактид зэрэг тив нь нэгэн эх газар байх үед энэ шувууны төрөл амьдарч байсныг нотолдог ажээ.

Энэхүү төрлийн шувууд нь ойр орчим байгаа шувуудтайгаа онцгой дуугаралтаараа холбоо тогтоож чаддаг. Мөн шувуудын бие биенээ дуудан харилцах дохио болон онцгой үед ялангуяа хоол тэжээл болон нүүдэллэх дохио нь хоорондоо ялгаатай байдаг.

Хэдийгээр бүх төрлийн шувууд ямар нэгэн дуу авиагаар харилцдаг боловч зөвхөн дууч шувуудын хэдхэн төрөл нь л маш боловсронгуй дуу авиагаар харилцдаг байна. Харин бусад дууч шувуудын жиргээ нь ихэвчлэн энгийн бөгөөд дахин, дахин давтагдаж байдгаараа онцлогтой.

Нэгэн хэвийн дугаралттай тахиа гэх мэтийн шувуу нь дууч шувууд болон алтан гургалдай зэрэг өвөрмөц жиргээтэй шувуудаас ялгаатай байдаг. Нөгөө талаас хүмүүсийн чихэнд сонсголонтой сонсогддог шувуудын жиргээ нь бодит байдал дээр тийм ч сонсголонтой бус байх нь бий.

Ихэнх хэрээний төрлийн шувуудын гуаглаа нь хүмүүст маш хатуу сонсогддог. Үүнтэй нэгэн адилаар шувуудын ижлээ ирсэн жиргээ нь ихэвчлэн аядуу зөөлөн байдаг. Мөн зарим тоть нь хүний хэлснийг давтаж хэлж чаддаг юм. Харин дууч шувуудын хувьд ямар нэгэн дуу хоолойг дуурайх чадвар нь хязгаарлагдсан байдаг бол зарим нь бусад шувуудын юм уу, байгалийн дуу чимээг гайхалтай сайн дуурайж чаддаг чадвартай байдаг.


Дуучин шувуу   
Үзсэн: 519 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй