Шууд Chart

Японд хаан ширээнд залах ёслолын дараах баярын үйл ажиллагаа хойшлогдож магадгүй

2019-10-18 14:48:01

Японы эзэн хааныг хаан ширээнд залах ёслол ирэх долоо хоногт болно. Гэхдээ энэ ёслолын дараах баярын үйл ажиллагааг хойшлуулж магадгүй байгаа юм.

Японы эзэн хааны хаан ширээнд залах ёслол ирэх долоо хоногийн мягмар гарагт болно. Ийнхүү ёслол үйлдсэний дараагаар Токио хотод баярын томоохон үйл ажиллагааг зохион явуулахаар төлөвлөж байсан юм. Гэвч саяхан Япон улс хар салхинд өртсөнтэй холбоотойгоор Токио хотод болох баярын үйл ажиллагааг хойшлуулж магадгүй болоод байна. Японы засгийн газар хар салхины дараах аврах ажиллагаа болон нөхөн сэргээлтийн үйл явцыг бүрэн тодорхойлсны дараа шинэ эзэн хааныг хаан ширээнд залсантай холбоотой Токио хотын баярыг зохион явуулах өдрийн товыг тогтооно гэж мэдээлсэн байна. 

Гэхдээ эзэн хааныг хаан ширээнд залах болон хүндэтгэлийн зоог барих ёслолууд төлөвлөгөө ёсоор явагдах юм. Өнгөрсөн 5-р сард Нарухито шинэ хаанаар өргөмжлөгдсөн билээ. Өдгөө 59 настай шинэ хаан Нарухитог хаан ширээнд залах 10-р сарын 22-ны өдөр Япончууд бүх нийтээр амарна. Энэ ёслолын ажиллагаанд 200 орчим улсаас 2500 гаруй төлөөлөгч, зочин оролцох юм.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японд хаан ширээнд залах ёслолын дараах баярын үйл ажиллагаа хойшлогдож магадгүй   
Үзсэн: 745 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй