Шууд Chart

Египет улс гадна талдаа тамга бүхий 20 гаруй булш олжээ

2019-10-18 15:50:23

Египет улсад археологичид гадна тамга бүхий 20 гаруй булш олсон байна. Эдгээр эртний олдвор маш сайн хадгалагдсан байгааг тус улсын албаныхан онцолжээ.

Энэ үнэт олдворууд Египетийн түүхийн яг аль үед хамаарагдах нь одоогоор тодорхойгүй байгаа юм.  Олдворын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ирэх ням гарагт болох хэвлэлийн хурлын үеэр олон нийтэд өгөх байхаа гэсэн хүлээлт байна. Египетийн албаныхан гадна талдаа тамгатай эртний булшнуудыг өнгөрсөн жилүүдэд олж нээсэн хамгийн чухал, үнэт олдворуудын нэгт зүй ёсоор тооцогдож байгаа гэдгийг хэлж, хэд хэдэн зургийг олон нийтэд харуулжээ. 

Нили мөрний баруун эрэгт байрлах Аль-Ассасиф гэх эртний оршуулгын газраас булшнуудыг олжээ. Энэ хэсэг газар нь эртний Тебес хотын нэг бүрэлдэхүүнд багтдаг байсан бол одоо Луксор хотод харьяалагддаг байна. Египетийг Фараонууд удирдаж байх үед Аль-Ассасифт язгууртан болон төрийн өндөр албан тушаалтнуудыг оршуулдаг байжээ. Энэ оршуулгын газрыг Манай Эриний өмнөх 1539 онд эхэлж Египетийн 18 дахь династигийн үед хамрагдана гэж судлаачид өмнө нь мэдээлж байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Египет улс гадна талдаа тамга бүхий 20 гаруй булш олжээ  
Үзсэн: 211 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй