Шууд Chart

2019 оны байгалийн сэдэвт шилдэг зургуудаас...

2019-10-19 09:00:00

2019 оны байгалийн хамгийн шилдэг зурагчнаар Хятадын гэрэл зурагчин Ёнчин Бао нэрлэгдлээ. Түүний авсан тарвага, үнэг хоёрын тэмцэл, сонирхолтой агшинг харуулсан гэрэл зураг эзэндээ энэ шагналыг авчиржээ. Энэ зураг хөгжилтэй мэт харагдавч ан амьтдын үхэл, амьдралын төлөөх ширүүн тэмцлийг харуулсан байгаа юм. Зурагчин Хятадын Цилянь ууланд явж байх үедээ энэ ховор агшинг гэрэл зургийн хальсанд буулгаж чадсан байна. 

Ёнчин Бао амьтдын хоорондох тэмцэл үнэгний ялалтаар дуусч, тарвага үхсэн гэдгийг хэлж, энэ нь байгалийн хууль юм даа юм гэж ярьсан байна. Энэ агшинг авахын тулд нэлээд олон цагийг зарцуулсан гэдгээ мөн хэлсэн байна. Ер нь байгалийн сэдэвт шилдэг зургийг хэд хэдэн төрлөөр шалгаруулдаг байна. Энэ жилийн шилдэг бүтээлүүдийн нэгээр Норвеги улсад авсан өөр нэгэн зураг мөн л нэрлэгдэж байна. Бүргэд шувууны газардаж буйг харуулсан энэ зургийг авахад гурван жилийн хичээл зүтгэл шаардсан талаар гэрэл зурагчин Аудун ярьсан байна.

Мөн энэ жилийн Порфель шагналыг 5000 оцон шувуун бөөгнөрлийг харуулсан гэрэл зургийг авсан зурагчин авсан байна. Энэ зургийг Антарктид авсан байна. Оцон шувууд ийнхүү бөөгнөрөн зогсож, бие биенийхээ илчинд дулаацаж Антарктидын тэсгэм хүйтэн жаврыг даван гардаг байна. Үүнээс гадна Хотын Ан Амьтад сэдвээр ч шилдгийг шалгаруулдаг. Нью–Йорк хотын Манхэттен дүүрэгт дэх бүлэг харханы зураг энэ ангилалд шилдгээр нэрлэгдлээ. Энэ зургийг авахад гурван өдрийг зарцуулсан гэдгээ Чарлие хэмээх зурагчин хэлсэн байна. Сүүлдээ харахнууд түүнд дасаж, айж цочихоо больсон талаар ярьжээ.

Байгалийн шилдэг зурагчин тэмцээний ялагчдыг тодруулах арга хэмжээ өнгөрсөн мягмар гарагт Лондон Хотын Байгалийн Түүхийн музейд болсон байна. 2019 оны байгалийн сэдэвт шилдэг зурагчин тодруулах тэмцээнд  100 гаруй орноос 48000 гаруй бүтээл иржээ. Шилдэг бүтээлүүдийг багтаасан үзэсгэлэн 10-р сарын 18 нд нээлтээ хийхээс гадна шилдэг гэрэл зургийн үзэсгэлэн аяныг Их Британи бусад хотуудаар  зохион  явуулах юм.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

2019 оны байгалийн сэдэвт шилдэг зургуудаас...  
Үзсэн: 1250 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-10-21 19:49
Sonirholtoivshuu

Бидэнтэй нэгдээрэй